Умард Солонгост халуурах шинж тэмдэгтэй 100 мянга гаруй тохиолдол нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПЁНЬЯН. /Zaobao/. Пүрэв гарагийн оройны 18
цагийн байдлаар өмнөх 24 цагийн хугацаанд БНАСАУ-д шинээр халуурах шинж тэмдэг
илэрсэн 100 мянга 460 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан талаар тус улсын
“KCNA” агентлаг мэдээлэв.
Улмаар нийт тохиолдлын
тоо 3 сая 270 мянга 850-д хүрч, 69 хүн нас барсан ба нас баралтын хувь 0.002-той
байна. Мөн 3 сая 37 мянган хүн эдгэрчээ.
Тус улс энэ сарын 12-ны
өдөр дотоодод коронавирусний батлагдсан тохиолдол болон тодорхойгүй халуурах
тохиолдол олноор гарсныг хүлээн зөвшөөрсөн.
Улмаар нэг өдрийн дотор
шинэ тохиолдлын тоо 200-400 мянгад хүрэх болсон.
Харин сүүлийн зургаан
хоногийн хугацаанд шинээр нэмэгдсэн тохиолдлын тоо тогтмол буурсан байна.
Гэсэн хэдий ч Өмнөд
Солонгосын шинжээчид дээрх мэдээллийг баталгаажуулах боломжгүй үзэж, БНАСАУ-аас
өгсөн мэдээлэлд эргэлзэж байна гэжээ.