Нидерландын компани Оросоос хий авахаа зогсоож байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-31 14:30:13

АМСТЕРДАМ. /DW/. Нидерландын төр, хувийн хэвшлийн хамтарсан “GasTerra” хийн компани Оросын төрийн мэдлийн эрчим хүчний “Газпром” компаниас тавдугаар сарын 31-нээс хий худалдан авахаа зогсооно гэдгээ мэдэгджээ.


Gasterra” нь хийн төлбөрийг рублиэр хийх Москвагийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.


“Газпром”-ын төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг бид ойлгож байна гэж Нидерландын Уур амьсгал, эрчим хүчний сайд Роб Жеттен  “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Газпром”-ын зүгээс төлбөр тооцооны төлөвлөгөөний дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хий нийлүүлэхээ зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. 

関連ニュース