Б.Жонсон Киевт гэнэтийн айлчлал хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ. /France24/. Их Британийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Борис Жонсон Украины Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан Киев хотноо гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр энэ үеэрээ Украинд цэргийн нэмэлт багц тусламжийг үзүүлэхээ амласан байна.
Б.Жонсоны ажлын
албаны мэдээлснээр, 63.5 сая ам.долларын өртөг бүхий багцад суурин
тосгодод ашиглах зориулалт бүхий “Black Hornet” микро дронууд багтаж байна. Тэдгээрийг ойртож
буй дайсны хүчийг илрүүлэхэд ашиглах боломжтой байна.
Цэргүүд гар утаснаас
жижиг хэмжээтэй тэдгээр дроныг 20 минутын дотор нисгэж сурах боломжтой бөгөөд
дрон бүр шууд бичлэг хийж, хуурай замын цэргүүдэд хотын бүсийг хамгаалахад
туслах гэрэл зургуудыг авах чадалтайг мэдэгдэлд дурджээ.
“Өнөөдрийн тусламжийн багц нь зоригтой, тэсвэр тэвчээртэй Украины Зэвсэгт хүчний чадавхийг ахин нэмэгдүүлж, Оросын цэргүүдийг үргэлжлүүлэн ухраан, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх боломжийг тэдэнд олгоно” гэж Б.Жонсон мэдэгдсэн байна.
Мөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Киевт гурван тэрбум орчим ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгджээ. Түүний хэлснээр, энэ нь хамгийн том хэмжээний аюулгүй байдлын тусламж болж байгаа бөгөөд ойролцоогоор 2.98 тэрбум долларын зэвсэг техникийг Украины Аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх санаачилгаар дамжуулан олгох ажээ.