АРХАНГАЙ: Гэмт хэргийн улмаас 14 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний 9 сарын байдлаар 374 гэмт хэрэг гарч, 291 хүн гэмт хэрэгт холбогджээ. Үүний дотор хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 100, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 183, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 23, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 41, бусад 27 гэмт хэрэг гарсан байна.
Гэмт хэргийн улмаас 14 хүн нас барж, 125 хүн гэмтэж, бэртэн улс болон иргэдэд 1221.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. Нийт учирсан хохирлын 45.3 хувь буюу 553.3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.
Энэ оны эхний 8 сарын байдлаар гэмт хэргийн илрүүлэлт 44.4 хувьтай, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн илрүүлэлт 18.1 хувиар өссөн тухай мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Гэмт хэргийн дотор хүүхдийн эсрэг гэмт хэрэг 1, соёлын
өвийн эсрэг гэмт хэрэг 1, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 3,
хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 6, хүний бэлгийн эрх
чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 8 бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 7.2 хувийг бүлэглэж, 18.2
хувийг согтуугаар үйлдсэн ба зөрчил гаргасан 266 хүнийг албадан саатуулж, 363 хүнийг баривчилсан байна.
Аймгийн хэмжээнд нийт 17617 захиргааны
зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 30.2 хувь буюу 4085 тохиолдлоор нэмэгдсэн байна.