ХОВД: 34 мянга гаруй тонн ургац хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Тус аймаг өнгөрсөн онд нийт 2860 га талбайд тариалалт хийж, 28 мянган тонн ургац хураасан.
Тэгвэл энэ жил дээрх талбайн хэмжээ болон хураан авах ургацын хувийг нэмэгдүүлжээ.
Өөрөөр хэлбэл, 2022 онд нийт 3148.8 га талбайд тариалалт хийсэн байна. Улмаар
2989.4 га талбайгаас 34948.54 тонн ургац хураан авсан гэх урьдчилсан тооцоолол
гаргасан гэж Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэл ирүүллээ.
Үүнд: үр тариа 190.2 га талбайгаас 8940.0 тонн, малын тэжээл 611.8 га талбайгаас
2044.1 тонн, хөх тариа 182.5 га талбайгаас 8934 тонныг хураан авчээ.
Мөн
төмс 794.9 га талбайгаас 8903.0 тонн, хүнсний ногоо 1398.1 га талбайгаас 15084.3
тонн, жимс жимсгэнэ 5.8 га талбайгаас 205.7 тонныг хураан авлаа.
Одоогоор тус
аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж
дуусаад, борлуулах ажлыг үргэлжлүүлэн явуулж байна.
Аймгийн хэмжээнд ойролцоогоор 3300 гаруй тариаланч ажиллаж, 300 орчим бага, дунд оврын трактор, 150 гаруй хөдөө аж ахуйн машин мeханизм ашигладаг аж.