Согтуу жолооч хоёр хүн гэмтээжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр 660 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 491 дуудлага бүртгэгджээ.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 117 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Баруун салааны замд "Х.Элентра" маркийн авто машины жолооч Х нь "Х.Аксент" маркийн авто машинтай мөргөлдөж жолооч Ц нарын хоёр хүнийг гэмтээсэн байна. Жолооч Х нь согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодож явснаас ийм хэрэг үйлджээ.
Чингэлтэй дүүргийн нутаг 50 сургуулиас 5 дугаар сургууль орох замд марк дугаар нь тодорхойгүй авто машины жолооч явган зорчигч 25 настай эмэгтэй М-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсныг ЗЦГ эрэн хайж байна.
Ж.Батсайхан
コメント