ӨВӨРХАНГАЙ: 500-гаас доошгүй айл өрхийг өрхийн тариаланч болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-10 08:59:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Зорилтот жилийн ажлын хорооноос нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, малчид, тариаланчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, сум, агентлагийн удирдлагуудад ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.


Мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2022 оныг “Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан юм. 


Зорилтот жилийн хүрээнд Малын гаралтай хүнсний түүхий эдийг нэмэгдүүлэх чиглэлээр 4, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 11, Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр 8, Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 7 арга хэмжээг тус тус төлөвлөөд байна. Тухайлбал,


-Цагаан идээ, хүнсний ногоо, махан бүтээгдэхүүн савлаж, худалдаанд бэлтгэх арга зүй, малын тэжээл даршлах, хүнсний ногооны үрсэлгээ бойжуулах, тариалах, арчлах, хөрс, ургамал хамгаалах, хураах, хадгалах, даршлах гэх мэт сургалтуудыг явуулах, малчид, тариаланчдын зөвлөгөөн хийх, өдөрлөг, чуулга уулзалт зохион байгуулах,

-“Биотехнологийн төв”, хүнсний ногооны төрөлжсөн зоорь, Арвайхээр, Төгрөг суманд 2000 м.кв-аас доошгүй хүлэмжийн цогцолбор байгуулах

-500-гаас доошгүй айл өрхийг өрхийн тариаланч болгож, жимс, жимсгэний суулгац, төмс, хүнсний ногооны үрийн дэмжлэг үзүүлэх

-Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих

-Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сум дахь сүүний үйлдвэрүүдийн ашиглалтыг сайжруулах

-“Хөх сав, канистергүй сум, аймаг” хөдөлгөөн өрнүүлэх

-Хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд хоол, хүнсний аюулгүй байдал, зохистой хэрэглээний талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг 40 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. 

 


関連ニュース