Дулааны станцын хаягдал үнсийг ашиглахаар шинжилгээ хийлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-02 11:38:07

Ховд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны Ховд “Бадамлах дөл” ХХК болон 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцав.

“Бадамлах дөл” ХХК-ний дулааны станц нь ажиллахад бэлэн 2 зуух, болзошгүй үед ажиллах боломжтой 1 зуух, нийт 3 зуухтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 5 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд есдүгээр сарын 15-наас эхлэн нүүрс таталтаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн түлсэн нүүрснийхээ үнсийг хашаандаа нэмж асгахгүйгээр ачих машин авч байгаа бөгөөд хуучин асгасан үнснийхээ дээжийг МХГ руу шинжилгээнд явуулж, дахин боловсруулан барилгын материалд ашиглах боломжтой эсэхийг шалгуулахаар төлөвлөөд байна.

 

А.Бямбасүрэн

関連ニュース