ХОВД: Өдөрт дунджаар 300-500 хүүхэд тоглоомын төвөөр үнэ төлбөргүй үйлчлүүлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд байрлах
"Хүүхэд,
залуучуудын тоглоомын төв" энэ жилээс тогтмол
ажиллаж байна.
Норвегийн
тусламжийн байгууллага нь хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хөгжил оролцоог дэмжих
зорилгоор энэхүү тоглоомын
төвийг үнэ төлбөргүй ажиллуулж байгаа юм.
Тус
байгууллага нь Ховд аймагт 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд
алслагдсан баруун бүс нутагт хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Үүний зэрэгцээ нийгмийн
хариуцлагын хүрээнд орон
нутгийн хүүхэд, залуучуудад зориулан тоглоомын төв байгуулсан
нь иргэдийн талархлыг хүлээгээд зоггсохгүй ширээний
теннис, гар бөмбөг, хөл бөмбөгийн талбай, бага
насны хүүхдэд зориулсан элсэн тоглоом, савлуур, турник зэрэг олон төрлийн тоглоом,
хэрэглэгдэхүүнээр баяжуулснаар өдөрт
дунджаар 300-500 хүүхэд ирж, үнэ төлбөргүй үйлчилгээ
авч байна.
Тус төвийн ажилтнууд хүүхэд, залуучууд, иргэдийг үйлчлүүлэх
явцдаа гар утас
болон эд зүйлсээ хамгаалж, тоглоомуудаар болгоомжтой тоглохоос гадна эцэг эх,
асран хамгаалагчид
бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг сануулж, өнөөдөр
мэдээлэл түгээлээ.
Дээрх
тоглоомын төвийнхөн өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай ажиллуулж,
тэшүүрийн үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгээрээ онцлогтой.