ХОВД: Энэ онд эрчим хүчний хэрэглээ 8-12 хувь өсөх тооцоолол гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. “Ховд цахилгаан түгээх сүлжээ" ХХК нь аймгийн төв болон хөдөөгийн 16 сумын нийт 16 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.
2023
оны тухайд 8-12 хувийн өсөлт гарна гэж
тооцоод 133 сая.кВт/ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээхээр зорилт дэвшүүлжээ.
Ховд аймагт олон барилга, орон сууцны хороолол шинээр бий болж байна. Үүний зэрэгцээ шинэ суурьшлын бүс, үйлдвэрлэл технологийн паркийн томоохон бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Энэ мэтчилэн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг яаж хангах талаар, цаашид ямар ажил хийхээр төлөвлөсөн тухай өнөөдөр Ховд аймгийн барилгын зөвлөгөөний үеэр танилцуулах юм.
Тус байгууллагын 2025 он хүртэлх дунд хугацааны стратеги
төлөвлөгөөнд зарим сумын дэд станц, шугам сүлжээг шинэчлэх ажлыг тусгаж, зураг төсөв боловсруулж, цахилгаан эрчим хүч
түгээх найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Үүний
зэрэгцээ цахилгаан эрчим хүчний салбарын технологийн шинэчлэл хийсэнтэй
холбогдуулан ухаалаг хэрэглээ,
цахим үйлчилгээг нэвтрүүллээ.
Мөн
хууль журмын дагуу хэрэглэгчдийг цахилгаан, эрчим
хүчний тарифын шөнийн хөнгөлөлтөд хамруулах ажлыг зохион буй.