ХОВД: Барилга, дэд бүтцийн чиглэлээр үйлдвэр, үйлчилгээгээ танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-15 12:24:23

Жаргалант /МОНЦАМЭ/.   "Шинэ Ховд Барилга Экспо-2023"  үзэсгэлэн яармагийн  үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  


Аймгийн Спортын ордонд болж буй тус яармагт барилга, дэд бүтэц, материал үйлдвэрлэл, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдаа, банк санхүү зэрэг 20 гаруй чиглэлийн, 30 гаруй компани, аж ахуйн нэгж оролцо
ж, үйлчилгээгээ танилцуулж байна.

Тодруулбал,  

-Шинэ Ховд Хөгжлийн корпораци төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах

-Газрын харилцах барилга хот байгуулалтын газар Газар олгох өргөдөл хүлээн авах

-Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Ажлын байранд бүртгэх

-Барилга, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр танилцуулах

-Барилгын материал үйлдвэрлэлийн компаниуд, Тоног төхөөрөмжийн компаниуд үйлдвэр, үйлчилгээгээ танилцуулах зэрэг үйл ажиллагаа нээлттэй өрнөж буй.

Тус үйл ажиллагаа нь  “Шинэ Ховд" барилгын чуулганы  хүрээнд зохион байгуулж буй нэг чухал ажил бөгөөд энэ сарын 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

関連ニュース