ХОВД: 5 сумын малчдын хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Хүүхдийг
ивээх сангаас "Хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөр" хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн
хүрээнд зудад өртсөн орон нутгийн малчдын хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн
эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл ахуйн багц, дотуур байруудад боловсролын
багц, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, зөөлөн эдлэл, анхны тусламжийн багцыг өгч,
амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зорилтот бүлгийн хүүхдүүдэд дулаан
гутлаар тусалж байна.
Энэхүү
тусламжийн багцыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо. Тус үйл ажиллагаанд Хүүхдийг ивээх сангийн
ажилтнууд болон Ховд аймгийн удирдлагууд,
Чандмань, Мөст, Дарви, Буянт, Дуут
сумын сургууль, дотуур байрны
багш ажилтнуудын төлөөлөл оролцлоо.
Өнгөрсөн
өвөл Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд өвөлжилт хүндэрч, нэлээд их мал
хорогдсон. Тиймээс Хүүхдийг ивээх сангаас Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр
зудад өртсөн малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж, зорилтот сумын хүүхдэд багц олгож байгаа
нь энэ юм. Хүмүүнлэгийн тусламжийн багцыг Ховд
аймгийн Чандмань, Мөст, Дарви, Буянт, Дуут сум гэсэн 5 сумын дотуур
байр, сумын төвийн айлд болон бие даан амьдардаг малчны 413 хүүхэд ашиглах юм.