ӨМНӨГОВЬ: Эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй 8068 өрх байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/. НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны 9 дүгээр сарын 20-ны хуралдаанаараа 5 дугаар capын 15-ныг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоол баталжээ.
Харин Монгол Улсын хувьд 2006 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 17 дахь жилдээ "Бүх хайраа гэр бүлдээ" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Өмнөговь аймаг нь нийт 73842 хүн амтай, 23715 өрх, гэр бүлтэй.
Эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй 8068 өрх байна.
2023 оны 1 дүгээр улирлын байдлаар гэр бүлийн гишүүдийг
чадавхжуулах чиглэлээр 16 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 8495 хүнийг
хамруулжээ.
Гэр бүлийн зөвлөгөө өгөх төвөөр 186 эрэгтэй, 67 эмэгтэй, нийт 253 хүн үйлчлүүлжээ.
Байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд 121 эцэг эхийн зөвлөл ажиллаж
байна.