Битүү зах алдагдалтай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-09 17:55:15

Увс аймгийн Улаангом суманд 2015 онд ашиглалтад орсон “Шинэ Улаангом” битүү захын барилга зарим талаараа шаардлага хангахгүй байна.

Өнгөрсөн 7-р сард орсон үерийн үеэр дээврээс нь ус гоожиж, хана тааз нь халтартсан бол шал нь цемэнт тул байнга шороо босч, худалдаа наймаа эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн тоосонд дарагддаг байна.

Тус зах дээр 200 гаруй иргэн лангуу түрээслэж худалдаа наймаа эрхэлдэг бөгөөд өвөлдөө хүйтэн тул даарч хөрөх нь энүүхэнд аж. Үүнээс гадна тус зах нь одоогоор 400 гаруй сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна.

Энэ асуудалд аймгийн Засаг даргын Тамгын газар анхаарал хандуулж, ажлын хэсэг томилон ажиллуулж зарим зүйлийг засч залруулж байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

 

 

関連ニュース