ХОВД: Бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-06-13 09:33:31

Жаргалант /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 10 хоногт Ховд аймгийн нийт нутгийн 80 орчим хувьд 14.2 мм тунадас орлоо. Хамгийн их нь Мөнххайрхан суманд 3.6 мм тунадас орсон байна.

Ихэнх сумын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйлт жигдэрсэн. Алтайн өвөр говийн сумдаар залаалалтын үе шат эхэлсэн боловч халуун, хуурай, салхитай, чийг бага байгаагаас зарим таана, монгол сонгино гэх мэт ургамал гэмтэх үзэгдэл ажиглагдаж эхэлж байна.

Ургамлын дундаж өндөр 2-8 см, ургамлын ургалтын байдал Чандмань, Зэрэг, Дарви, Жаргалант,Манхан, Алтай, Булган, Үенч сумын  нутгаар сайн, бусад суманд дунд, Мянгад суманд муу гэсэн үнэлгээтэй байна. 

Халуун хуурай, чийг бага, агаарт +30 градусаас дээш, хөрсөн дээр +40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтад таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байгаа гэж Ховд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ

関連ニュース