СЭЛЭНГЭ: Зөөврийн хайрцгаар нийт 13 сонгогч саналаа өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9
дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр орон
нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион
байгуулна.
Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар, Баруунбүрэн суманд ИТХ-ын нөхөн
сонгууль зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Өнөөдрийн
хувьд зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт ирүүлсэн иргэдийн саналыг сонгуулийн
хуулийн хүрээнд зохих журмын дагуу амжилттай авч гүйцэтгэсэн байна.
Аймгийн
хэмжээнд явуулын хайрцгаар нийт 13 сонгогчоос 100 хувь саналыг нь авсан байна. Энэ
үеэр ямар нэгэн зөрчил гаралгүй, хэвийн ажиллалаа гэж аймгийн Сонгуулийн
хорооноос мэдээллээ.
Нөхөн
сонгуулийн санал хураалтыг маргааш өглөө 07.00-20.00 цагийн хооронд үргэлжлэн
явуулна.