ДАРХАН-УУЛ: Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд “Онц” үнэлгээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.
Дадлага сургуулийн хаалтын үйл ажиллагаа ням гарагт болж аймгийн Засаг дарга, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд болон орон нутгийн удирдлагууд, идэвх санаачилгатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр онцлон хангалттай буюу “Онц” гэж дүгнэлээ.
Таван өдрийн турш үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн
сургуулийн онцлох дадлагаас дурдвал:
Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага
сургуулийг амжилттай зохион байгууллаа: Үүнд,
Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг зохион байгуулж 13 майхан, асарт 20 ор дэлгэн, 28 нэр төрлийн 564 эм, эмнэлгийн хэрэгсэлтэйгээр 75 эмч, эмнэлгийн ажилтнууд 17 өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх дадлага хийв. ”Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нь орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, аймаг сумын онцгой комиссын бэлэн байдал, бодит боломжийг зөв оновчтой тодорхойлох, иргэдэд газар хөдлөлтийн гамшгийн үеийн мэдлэг мэдээллийг өгөх зорилготой юм.
Дадлага сургуулийн үеэр Нэгдсэн
эмнэлгийн Цусны төвд болон бусад тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, багаж
хэрэгсэл авах 20 сая төгрөг, Яаралтай түргэн тусламжийн тасагт бүрэн
тоноглогдсон зориулалтын 2 автомашиныг шийдвэрлэж өгөхөөр болсныг аймгийн
Засаг дарга онцоллоо.
Мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх
сургуулийг амжилттай зохион байгууллаа
“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд явагдсан Мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуульд аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн, хуулийн этгээдийн нийт 154 ажилтан, алба хаагч, 16 техник, хэрэгсэлтэйгээр оролцож, байгууллага хоорондын уялдаа холбоог хангалаа.
Тактикийн дадлага сургуульд ОБЕГ-ын харьяа агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид, нисдэг тэрэгтэйгээр оролцож, аймгийн болоод бүс, улсын хэмжээнд гамшгийн үед ажиллах харилцан хамтын ажиллагааг харуулж, тус сургуулийг Дархан сумын онцгой комисс хариуцан амжилттай зохион байгууллаа.
Хонгор сумын иргэдийг нүүлгэн
шилжүүлэх дадлага сургуулийг хийлээ
Хонгор сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг хийж 28 гэр, 7 асар, 7 автобус, зөөврийн 2 вагончикийг хээрийн зориулалтаар бэлтгэн 800 гаруй иргэнийг шилжүүлэн байрлуулж, төрийн бүхий л шатны үйлчилгээг иргэдэд үзүүллээ.
Ийнхүү Монгол Улсын Шадар сайдтай Дархан-Уул аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас манай аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оноос хойш найман жилийн дахин зохион байгууллаа.