ХОВД: Тариалалт 88.6 хувьтай өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд
аймагт газар тариалангийн ажил эрчимтэй өрнөж, одоогийн байдлаар 88.6 хувьтай
явж байна.
Тус аймаг 6 дугаар сарын
16-ны өдрийн байдлаар
үр тариа 149.6
га, төмс 585.4
га, хүнсний ногоо 970.6
га, тэжээлийн
ургамал 700 га талбайд тус тус тариалсан
байна.
Одоогоор 2400 гаруй га талбайд тариалалт
хийжээ. Үүнд 3200 гаруй тариаланч 380 орчим трактор, 220 гаруй хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж ашиглан хаврын тариалалтад оролцож байна.