СЭЛЭНГЭ: Хугацаат цэргийн албанд татагдсан цэрэг дайчдаа эргэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-21 09:35:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Энхболдоор ахлуулсан ажлын баг 2022 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд тэнцэж, Зэвсэгт хүчний 186 дугаар ангид алба хааж буй цэргүүдээ эргэлээ.

 

Тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Батлан хамгаалахын сайдтай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

 

Энэхүү гэрээний хүрээнд иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх, хугацаат цэргийн алба хааж буй дайчдын цэргийн албаны үйл ажиллагаатай танилцах зорилгоор ажлын баг томилон энэхүү цэрэг дайчдаа эргэх ажлыг зохион байгуулжээ.  

 

 

関連ニュース