"Airbus" анх удаа Хятадад угсарсан нисэх онгоцоо Европын компанид худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-06-28 12:08:48

БЭЭЖИН. /Xinhua/. Нисэх онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Airbus” компани анх удаа Хятадад угсарсан онгоцоо Европын захиалагчид худалджээ. 


Тодруулбал, “A321neo” загварын нисэх онгоцыг Хятадын хойд хэсэгт орших Тяньжин хотын үйлдвэрт угсарсан бол уг онгоцыг  Төв болон Зүүн Европын хямд өртөгтэй агаарын тээвэрлэгчдийн нэг болох Унгарын “Wizz Air” компани худалдан авсан байна. 


Энэхүү гэрээ нь "Airbus"-ын хувьд "чухал үйл явдал" боллоо гэж Тяньжин дахь тус компанийн хүргэлтийн төв мэдэгджээ. Цаашид Хятадад угсарсан онгоцыг худалдан авах захиалга нэмэгдэх төлөвтэй байна.


"Airbus" компани "А321" загварын нисэх онгоцыг Тяньжин хотод үйлдвэрлэж эхэлсэн тухай мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан юм. 

関連ニュース