ТӨВ: Зуунмод хотын 7000 м.кв нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-06-28 16:55:14

Зуунмод /МОНЦАМЭ/. “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар энэ онд нийт дөрвөн цэцэрлэгт хүрээлэнд 3202 мод тарихаар төлөвлөжээ.



Тодруулбал, Хаврын мод тарилтын дүнгээр нийт таван цэцэрлэгт хүрээлэнд Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн албан хаагчидтай хамтран 3758 ширхэг мод тарьж суулгасан.  


Өнөөдрийн байдлаар 7000 м.кв нийтийн эзэмшлийн талбайг зүлэгжүүлээд байна

 

Зуунмод хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр 20.000 орчим цэцгийг үр болон үрсэлгээгээр гадаа талбайд суулган ургуулж байна.

 

Мөн “Ногоон байгууламжийн ашиг тус” сургалтад 1301 сурагч болон албан хаагчдыг хамруулжээ.

 

関連ニュース