ЗАВХАН: Баруун бүсийн аймгуудын хүүхдүүд тулгамдсан асуудлуудаа ярилцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-28 16:12:32

Улиастай /МОНЦАМЭ/. Даян-Очир хүүхдийн зусланд баруун бүсийн аймгуудын 250 гаруй хүүхэд тэгш оролцооны талаар зөвлөлдлөө.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хөгжлийн үйлчилгээг хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн.


Манай улсад 2023 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн 20, хувийн хэвшлийн 28, нийт 43 зуслан үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 70 гаруй мянган хүүхдийг хөгжлийн үйлчилгээнд хамруулж байна.



Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөр, баруун бүсийн чуулган амжилттай болж өнгөрлөө. 

Хүүхдийг нийгмийн амьдралд оролцох, эвлэлдэн нэгдэх, хүүхдийн эрхийг хангах аливаа асуудлаар шийдвэр гаргахад оролцохӨөрсдийн санал бодлоо илэрхийлэх, хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах ажлыг бүсчлэн зохион байгуулж байна.


Тэгш оролцоо-2023баруун бүсийн аймгуудын чуулганд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан аймгийн 253 хүүхэд, чиглүүлэгч багш, зохион байгуулах ажлын багийн гишүүд оролцлоо. Тус зуслангийн хөгжлийн хөтөлбөрт оролцож буй дөрвөн аймгийн оролцогч хүүхдүүд Өвөл, Зун, Намар, Хавар гэсэн дөрвөн бүлэгт хуваагдаж, таван өдрийн хөтөлбөрт үйл ажиллагаанд оролцсон.


“Монгол бахархал” өртөөчилсөн үйл ажиллагааны хөтөлбөр, “Хамтдаа бүтээцгээе” амьдрах ухааны өртөөчилсөн үйл ажиллагааны хөтөлбөр, “Монголын хүүхдийн зөвлөл”-ийн өдөрлөг, “Урлаг-Спорт”-ын чөлөөт сонголтын хөтөлбөрийн хүрээнд сонирхолтой үйл ажиллагааг зохион байгууллаа.


Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан эдгээр хүүхдүүд аймгуудын бахархал болсон уламжлалт зан үйлээс суралцаж, танин мэдэх.

Багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх, авъяасаа хөгжүүлэх бусдыг хүндэтгэх, хайрлахад суралцлаа. Хамгийн чухал нь шинэ найз нөхөдтэй болж, цагийг бүтээлч, хөгжилтэй өнгөрүүлсэн.


Оролцогч хүүхдүүд мөн үеэр сургууль, сум орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй хүүхдийн асуудлуудыг хэлэлцэж, орон нутгийн удирдлагуудад “Бидний дуу хоолой” нэртэй илгээлтийг хүргүүллээ гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв. 


Аймаг бүрийн хүүхдүүд уламжлалт зан заншил, нутгийн онцлог дуу, бүжгээр мэндчилгээ дэвшүүлэв.


Увс аймгийн хүүхдүүд бий биелгээг үе тэнгийнхэндээ зааж өгчээ.


Өдөр бүр багаар хамтран ажиллах арга зүйд суралцжээ.


Аймаг бүрийн хүүхдүүдэд тулгамддаг асуудал харилцан адилгүй байгааг ярилцав.

Хүүхдүүдийн хурд, тэсвэр тэвчээрийг шалгасан тэмцээнүүд өрсөлдөөнтэй байв.


Монголын уламжлалт ёс заншил, тоглоом наадгайгаар хэрхэн тоглохыг заалгав.



関連ニュース