АНУ-ын гишүүнчлэлийг сэргээх асуудлыг ЮНЕСКО ээлжит бус чуулганаараа хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПАРИС. /unesco.org/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-ын Ерөнхий бага хурлын ээлжит бус чуулган өнөөдөр Парис хотноо эхэлж байна. Энэхүү чуулганаар тус байгууллага дахь АНУ-ын гишүүнчлэлийг сэргээх нөхцөлийг хэлэлцэнэ.
Чуулганыг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азуле 193 гишүүн орны гуравны нэгийнх нь хүсэлтээр хуралдуулж байна. Вашингтоны "санхүүгийн тодорхой саналуудын үндсэн дээр" тус байгууллагад эргэн нэгтгэх асуудлаар улс орнууд байр сууриа илэрхийлнэ гэж ЮНЕСКО цахим хуудсаараа мэдээлжээ.
АНУ тус байгуулага дахь гишүүнчлэлээ долоодугаар сараас сэргээх албан ёсны хүсэлтээ илгээсэн талаар ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азуле зургаадугаар сарын эхээр мэдээлж байв. АНУ ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүнээс татгалзаж байгааг Цагаан ордны өмнөх тэргүүн Дональд Трампыг мэдэгдсэнээс хойш зургаа орчим жилийн дараа тус улс гишүүнчлэлээ сэргээх гэж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тус улс ЮНЕСКО-д эргэн нэгдэхээр төлөвлөж байна гэж энэ оны эхээр мэдэгджээ. Тэрбээр НҮБ-ын байгууллагуудад Вашингтоныг нухацтай хандахгүй байна хэмээн олон улс орнууд шүүмжилснийг онцолсон байна. Энэ шалтгаанаар АНУ гишүүнчлэлээ сэргээсний дараа тус байгууллагын татварыг цаг тухайд нь төлнө гэж Э.Блинкен хэлжээ.