ТӨВ: БНСУ-ын Эль болон Чамчуван эмнэлэгтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймаг БНСУ-ын Намьяанжу хотын Эль эмнэлэг болон Кёнги аймгийн Квангжу хотын Чамчуван эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэхээр тус аймагт Эль болон Чамчуван эмнэлгийн удирдлагууд зочилж, аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Онцгой комиссын дэд дарга, хурандаа Н.Төмөрбаатар нар хүлээн авсан байна.
Тус санамж бичигт анагаах ухаан, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
Тодруулбал, Санамж бичгийн хүрээнд дээрх эмнэлгүүдэд
Төв аймгийн эмч, эмнэлгийн
албан хаагчдыг
сургаж, дадлагажуулах,
иргэд, төрийн албан хаагчдад
хөнгөлөлттэй
үнээр эмчилгээ,
оношилгоо,
шинжилгээ
хийхээр тусгажээ.