ХОВД: Он гарсаар 1800 гаруй иргэнд газар олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Газар зохион байгуулалтын
2023 оны төлөвлөгөөний дагуу нийт 1800 гаруй иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгосон
байна.
Тодруулбал, аймгийн ИТХ-ын 2022
оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 10/09
дүгээр тогтоолоор баталсан
"Аймгийн Газар зохион байгуулалтын
2023 оны төлөвлөгөө"-нд Ховд сумын Баянбулаг баг, Хатуу хөтөл гэх байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5000 иргэнд газар
эзэмшүүлэхээр төлөвлөснөөс Ховд сумын 556, Жаргалант
сумын 1002 гээд нийт
1558 иргэнд газар олгожээ.
Мөн бусад
суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 265 иргэнд
газар эзэмшүүлсэн байна.
Ийнхүү
2023
оны хагас жилийн байдлаар
Ховд аймгийн хэмжээнд 1823 иргэнд газар
олголоо. Үүний дотор
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин
ирсэн 12 иргэн байна гэж Ховд
аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.