ХОВД: Төрийн дээд шагналаар 60 гаруй иргэн энгэрээ мялаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-10 15:49:46

Жаргалант /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ховд аймагт өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгууллаа. 

Энэ үеэр эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж,  салбарт бүр олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий иргэд Ерөнхийлөгчийн 2023 оны 81 дүгээр зарлигийн дагуу Монгол Улсын Төрийн дээд цол, одон медаль гардан авлаа.

Баяр наадмын босгон дээр Ховд нутгаас олон хүн төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна.  Тухайлбал, энэ жил  Үндэсний их баяр наадмаар Ховд аймгийн 60 гаруй иргэн төрийн дээд шагнал хүртсэнээс өнөөдөр 56 иргэн нь шагналаа хүлээн авч, талархал илэрхийллээ.

Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн  С.Бямбацогт болон аймгийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

関連ニュース