ХОВД: Олон угсаатны өв соёлыг илэрхийлсэн урлагийн тоглолтод 300 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-10 15:59:30

Жаргалант /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд өрнөлөө.

Тус үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын төрийн далбааг баяр наадмын төв талбайд хүндэтгэлтэйгээр залав.  Ингээд баяр наадмыг Ховд аймгийн Засаг дарга, холбогдох албаны төлөөллүүд нээж, мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн Үндэсний их баяр наадамд зориулсан хүндэтгэлийн жагсаал алхаж, 300 гаруй уран бүтээлч, ардын авьяастан, хүүхэд багачууд олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолт сонирхууллаа.  


Эдгээр ардын авьяастны хамгийн ахмад нь 90 настай бол хамгийн залуу өвлөн уламжлагч нь 5 настай байвТэд олон угсаатны өв соёлыг онцолж, "Хөхөө намжил" дуурийн дээжээс өргөн барьсан нь олны талархлыг хүлээгээд байна.

Одоо бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, хурдан морины уралдаан хөтөлбөрийн дагуу өрнөж байна. 

関連ニュース