ХОВД: Домбоны тухай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-07-18 09:38:55

Жаргалант /МОНЦАМЭ/. Баруун монголчууд, тэдний дотор Ховд аймгийн захчин угсаатан эртнээс нааш домбыг амьдрал ахуйдаа өргөн хэрэглэж иржээ.

Манхан, Зэрэг сумын захчин угсаатнууд үе дамжин хэрэглэж ирсэн домбоо одоо хүртэл нандигнан хадгалж, ахуйн хэрэглээндээ ашиглаж байна. Учир нь домбонд хийсэн цай нь данханд хийснээс удаан дулаанаа алддаг, мөн тавлаж хийсэн цайны орц нь жигд тархдагаараа онцлогтой юм.


Ховд аймгийн Музейд одоо Дарви сумын Дэлгэрийн хийдэд хэрэглэж байсан 16 литр багтаамжтай зургаан бүслүүртэй 20 кг жинтэй зэс домбо хадгалж буй. Уг домбо нь суугаа хүнтэй зэрэгцэхээр өндөр аж. Энэхүү домбыг сүм хийдийн лам нар ном хурахдаа цай хийж хэрэглэдэг байжээ. Мөн 19 дүгээр зууны үеийн язгууртан айлууд ч бас домбо хэрэглэдэг байв. 

関連ニュース