ХОВД: Хар-Ус нууранд 67 борцгор хотон шувуу зусаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Хотон
шувуу ихэвчлэн Ховд аймгийн Хар-Ус нууранд зусаж, үр төлөө авдаг.
Хар
ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын
шувуу хамгаалах төвийн судлаачид хамтран борцгор хотон шувууны тоо толгойг
тогтоох судалгаа хийж байна.
Судлаачид
өнгөрсөн долоо хоногт (давхардсан тоогоор) 67 бодгаль хотон шувуу Хар-Ус нууранд зусаж байгааг
тогтоожээ. Энэхүү борцгор хотон шувууны 5 ангаахайд сансрын дамжуулагч зүүсэн
байна.
Дамжуулагч
зүүснээр тухайн шувууны нүүдлийн замналыг тодорхойлох, судалгаа, хамгаалалд
үржлийн нутгаас гадна дайран өнгөрдөг, бууж амардаг болон өвөлждөг газруудад
хамгааллын ажил хийх, хамгааллын арга зүйг тодорхойлох зэрэг маш олон боломжийг
нээх юм.