ХОВД: Аравдугаар сарын дунд үеэс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-27 09:43:10

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун  байна.  


Ирэх сард Ховд аймгийн нутгаар цаг агаар ямар байх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа. 


Аравдугаар сард агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.


Мөн хур тунадас алтайн салбар уулсаар болон нутгийн өмнөд хэсгээр бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. 


Тухайн сарын хоёрдугаар арав хоногийн дунд үед Ховд аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтрэх тул малчид, иргэдийг богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг тогтмол хүлээн авч, ажлаа төлөвлөхийг зөвлөлөө.  


Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. 


Аравдугаар сарын агаарын температурын олон жилийн дундаж нь уулархаг нутгаар -8-аас 0 градус хүйтэн, бусад нутгаар 0+6 градус дулаан байдаг. Харин тухайн сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар ихэнх нутгаар 0-6 мм ордог юм.


関連ニュース