ТӨВ: Үндэсний шагайн харваанд Дундговь аймгийн баг тамирчид тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод /МОНЦАМЭ/. Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр
наадмын шагайн харваанд Б. Мөнх-Эрдэнэ ахлагчтай Дундговь аймгийн баг тэргүүллээ.
Дэд байрыг П.Пүрэвцэрэн ахлагчтай Аргалант сумын
баг тамирчид эзэлж, Л. Пүрэв-Очир ахлагчтай
Баянхангай сумын баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа.
Энэхүү харваанд 41 багийн 350 гаруй харваачид цэц
мэргэнээ сорьсноос хамгийн залуу харваач 5 настай бол
хамгийн ахмад нь 82 настай харваач байв.
Төв аймгийн баяр наадмын Үндэсний шагайн харваанд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 5, Монгол Улсын Дархан мэргэн 6, Монгол Улсын Гарамгай мэргэн 8, Монгол Улсын мэргэн харваач 34, Аймгийн гоц мэргэн 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьжээ.
Энэхүү түүхэн 100 жилд Төв аймгаас Монгол Улсын Үлэмж дархан мэргэн 11, Дархан мэргэн 8, Гарамгай мэргэн 7, Хошой мэргэн 18, Мэргэн 31 нийт 75 улсын цолтой харваач төрөн гарсан байна.