ХОВД: Хонь, үхрийн махны үнэ 6.2 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд
аймагт махны жижиглэнгийн үнэ 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тодорхой хувиар хямдарсан байна.
Тодруулбал,
нэг кг хонь, үхрийн мах дунджаар 15 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн
дундаж үнээс 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн
нэг кг ямааны мах дунджаар 13 мянган төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж
үнээс 7.1 хувиар буурсан байна.