ХОВД: Дөргөн нуур орчмоос 40 тонн хог хаягдал цэвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. Зуны улиралд орон нутгийн иргэд, аялагчид Дөргөн нуурыг
зорих нь элбэг.
Нуур орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг Хар-Ус
нуур орчмын Улсын тусгай
хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчид болон Ховд аймгийн Чандмань сумын ЗДТГ,
Говь-Алтай
амгийн Хөх морьт сумын ЗДТГ-ын хамт олон хамтран хэрэгжүүлжээ.
Тодруулбал, Дөргөн нуурын урд эрэг орчим аялагч, амрагч нар олноор цуглардаг хэсгийг аялал жуулчлалын улирал эхэлснээс хойш 8 удаа цэвэрлэж, 40 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.