ХОВД: Ирэх долоо хоногт "Оюутан, залуучуудын спортын их наадам" болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант /МОНЦАМЭ/. “Ховд-2023" оюутан, залуучуудын спортын их наадмыг 8 дугаар сарын 8-10-ны өдөр зохион байгуулна.
Ховд
аймгийн төвд болох тус
наадамд хөдөөгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус бүр 18-35 насны залуучуудаас бүрдсэн нэг баг оролцуулах боломжтой.
Наадамд
оролцогчдын дунд сагсан
бөмбөг, гар бөмбөг, ширээний
теннис, шатар, даам, буухиа, дугуй (15-20 км),
хөл бөмбөг гэсэн спортын 8 төрлийн тэмцээн өрнүүлж, шилдэг оролцогчдыг шалгаруулахаар бэлтгэл хангаж байна.
“Ховд-2023" оюутан, залуучуудын спортын их наадмын ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ИТХ, ЗДТГ, Биеийн
тамир спортын газар зэрэг 10-аад
байгууллага хамтран ажиллах юм.
Энэхүү наадмын зорилго нь оюутан, залуучуудын спортын ур чадварыг дээшлүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэнэ.