ДАРХАН-УУЛ: Хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангахад зориулж зуны цэцэрлэг ажиллууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг 2023 оныг хүүхэд хамгааллын жил болгон зарлаж олон бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд аймгийн засаг дарга Б.Азжаргалын санаачилгаар Зулзагын гол хүүхдийн зуслангийн наймдугаар байранд тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор зуны зуслан цэцэрлэгийг зургаадугаар сарын 19-ний өдрөөс ажиллуулж эхэлсэн аж.
Зуны туршид таван ээлжээр 169 хүүхэд, эцэг эхчүүдийг
хүлээж авчээ ажилласан байна. Нэг ээлжийн хугацаа арав хоног бөгөөд тусгай хөтөлбөрийн
дагуу өдөр бүр хичээллэдэг аж.
Үүнд: Сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ ,хүүхдийн хөгжлийг дэмжсэн цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн дагуу төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаа, чийрэгжүүлэлт, хүүхдийн бариа засал, шим тэжээл, илчлэг агуулсан өдрийн таван хоол, өдөр бүр сүү, тараг өгөхийн зэрэгцээ шар сүүнд оруулах зэрэг хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлсэн аж.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ
үзүүлдэг бол эцэг, эх асран хамгаалагчид өдрийн 50’000 төгрөгөөр байрлуулсан аж. Түүнчлэн зорин ирсэн эцэг эх, харгалзан дэмжигчийг чадавижуулах
сургалтыг хөтөлбөртөө багтаан хэрэгжүүлжээ.
Нарсан ойн цэвэр агаарт байрлах зуны цэцэрлэгт Дархан-Уул аймгийн долоодугаар цэцэрлэгийн багш, хамт олон хоёр сарын хугацаанд ажилласан байна.