Экспо2025-ын тасалбарыг 11 дүгээр сарын 30-наас борлуулж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ОСАКА. /Kyodo/. Японы Осака хотноо 2025 онд болох Дэлхийн экспо үзэсгэлэнгийн тасалбарыг тус үзэсгэлэн нээгдэхээс 500 хоногийн өмнө буюу энэ оны 11 дүгээр сарын 30-наас урьдчилан борлуулж эхэлнэ гэдгийг зохион байгуулагчид нь пүрэв гарагт мэдээлэв.
Үнийн хувьд тасалбарыг хэзээ худалдан авсан, хэзээ ашиглах зэргээс хамааран өөр өөр байх бөгөөд насанд хүрэгчдийн тасалбар 4000 иенээс /28 ам.доллар/ 6700 иений хооронд байна гэж “Дэлхийн экспо-2025”-ыг зохион байгуулах хорооноос мэдээлжээ. 153 улс орон, нутаг дэвсгэрийг хамарсан экспо үзэсгэлэн 2025 оны дөрөвдүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 13-нд болох юм.
Цахим тасалбарыг
зохион байгуулах хорооны цахим хуудсаар худалдаалах бөгөөд тасалбар
худалдан авах хүсэлтэй хүмүүс экспогоор зочлох тасалбараа хагас жилийн өмнөөс захиалах шаардлагатай байна. Захиалгын
огноог гурван удаа өөрчлөх боломжтой ба буцаасан тохиолдолд мөнгийг нь эргүүлэн олгохгүй ажээ.
Зохион байгуулагч байгууллагын зүгээс Осакагийн булан дахь Юмэшима гэдэг хиймэл арал дээр болох арга хэмжээний үеэр нийтийн тээврийн сүлжээнд түгжрэл үүсэхгүйн тулд үзэгчдийн тоонд хязгаарлалт тогтоох ажээ.