Программ хангамжид гарсан доголдлын улмаас 6 мянга гаруй нислэг саатжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-08-29 08:56:22

ЛОНДОН./ВВС/. Агаарын хөлгүүдийн нислэгийн хөдөлгөөнийг удирдах системд техникийн саатал гарсны улмаас олон мянган зорчигч Их Британийн нисэх онгоцны буудлуудад хэдэн цагийн турш гацсан байна.


Даваа гаргийн өглөө нислэгийн диспетчерүүдийн ашигладаг программ хангамжид саатал гарсан тул зарим үйлдлүүдийг гараар гүйцэтгэжээ.


Британийн Агаарын хөдөлгөөнийг удирдах үндэсний албанаас /NATS/ нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнийг хязгаарласан байна. Харин үд дундын үед саатлыг арилгасан тухай тус алба мэдээллээ.


Британичууд ээлжийн амралт, сурагчдын амралтаа дуусгаад эх орондоо ирж буй ихээхэн ачаалалтай үед ийм саатал гарчээ. Олон мянган зорчигч Их Британийн ба Европын нисэх буудлуудын танхимд, зарим нь онгоцон дотор хэдэн цагийг өнгөрүүлжээ.


Дүн шинжилгээний Cirium компанийн мэдээллээр, даваа гарагт Британийн нисэх буудлуудаас 3049 онгоц хөөрч, 3054 онгоц буух ёстой байв. Техникийн саатлыг арилгах мөчид 500 гаруй нислэг цуцлагдсан байлаа.

 

Нисэхийн компаниудын удирдлага зорчигчдоос уучлалт гуйсны зэрэгцээ энэ удаагийн саатал өөрсдөөс нь хамаараагүй гэдгийг мэдэгджээ.  

関連ニュース