Клинтон, Трамп нарын чансаа маш ойролцоо байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохын төлөө өрсөлдөж буй Дональд Трамп, Хиллари Клинтон нарыг дэмжигч Америкийн сонгогчдын тоо тун ойролцоо байна гэдгийг телевизийн “Фокс ньюс” сувгаас явуулсан үндэсний хэмжээний санал асуулгын дүн харууллаа.
Санал асуулгад оролцогчдын 40 хувь нь Трампыг дэмжиж байгаа бол 41 хувь нь Клинтоны төлөө саналаа өгнө гэж хариулжээ. Мөн Либертари намаас нэр дэвшигч Гэри Жонсон 8 хувь, “ногоонтнууд”-ын намаас өрсөлдөгч Жилл Стейн 3 хувийн дэмжлэг тус тус авах төлөвтэй байна.
Харин хоёр гол өрсөлдөгчийн хэнийг нь дэмжих вэ гэсэн асуултад 46 хувь нь Трампыг, 45 хувь нь Клинтоныг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Нөгөөтэйгүүр, “Фокс ньюс”-ийн явуулсантай адил санал асуулгыг СNN сувгаас явуулахад, Клинтон /43 хувь/ Трампаас /41 хувь/ яльгүй давамгай байсан байна.
“Фокс ньюс”-ийн үзэж байгаагаар, сүүлийн өдрүүдэд Трамп хэрүүл маргаан өдсөн шинжтэй мэдэгдэл хийхээс зайлсхийх болсон бол Клинтон эрүүл мэндийн асуудалтай тулгараад байгаа ажээ. Уушгины хатгаа туссан гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэсэн Х.Клинтоны бие илааршиж, өчигдрөөс сонгуулийн өмнөх кампанит ажлаа сэргээн явуулж эхэллээ.
Х.Сарнай