ДАРХАН-УУЛ: Нэгдүгээр ангид 1486 хүүхэд элсэн оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-01 17:08:34

Дархан /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн ЕБС, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ачааллыг тэнцвэржүүлэх, хүүхэд, багачуудыг боловсролын байгууллагад тэгш хамруулах зорилгоор төрийн өмчийн сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хамран сурах тойргийг баталсан. Хамран сургах тойргийн хүрээнд өөрийн харьяа багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулах юм.


Дархан-Уул аймгийн хэмжээнд төрийн өмчийн 14 сургууль, 30 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Дархан суманд төрийн өмчийн есөн сургууль, 24 цэцэрлэг ажиллаж байна. 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж бяцхан сурагчдаа хүлээн авсан. Аймгийн хэмжээнд ЕБС-ийн нэгдүгээр ангид 1486 зургаан настан элсэн оржээ.




Хамран сургах тойргийн хүрээнд нэгдүгээр сургуульд тав, зургаа, долоодугаар баг болон малчин багийн хүүхдүүд, Дөрөвдүгээр сургуульд 1-3 дугаар багийн хүүхдүүд, есдүгээр сургуульд 11, 12, 15, дугаар багийн хүүхдүүд арванхоёрдугаар сургуульд долоодугаар багийн хүүхдүүд, 15 дугаар сургуульд тав болон Өргөө багийн хүүхдүүд, 16 дугаар сургуульд наймдугаар багийн хүүхдүүд, 18 дугаар сургуульд гурван шар, дөрөв, нэгдүгээр багийн хүүхдүүд, Од цогцолбор сургуульд 13, 14, 15, 16 дугаар багийн хүүхдүүд хамрагдах бол “Оюунырээдүй цогцолборт 9, 10 дугаар багийн хүүхдүүд суралцана.




関連ニュース