ДАРХАН-УУЛ: 8000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Цэцэрлэгүүдийн нэгдсэн бүртгэл, эрүүл мэндийн шинжилгээ наймдугаар сарын 21-ны өдөр нэгэн зэрэг болж өндөрлөж, энэ жил Дархан-Уул аймгийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 8000 гаруй хүүхэд сурч, хүмүүжихээр боллоо. Хүүхдүүд хамран сургах тойргийн дагуу өөрийн багийн харьяаллын дагуу цэцэрлэгт хамрагдах юм.
Анги дүүргэлтийн тухайд төрийн өмчийн цэцэрлэгүүд 25-40 хүүхэд хамрагдаж байгаа бол хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд 20-25 орчим хүүхэд суралцах ажээ. Лхагва гарагт болсон багш нарын бага хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023-2024 оны хичээлийн жилийг “Боловсролын шинэ сэргэлт”-ийн жил болгон зарлаж, боловсролын түүхийн шинэ хуудсыг эхлүүлж буйг аймгийн БШУГ-ын дарга Л.Буянтогтох танилцууллаа.
Түүнчлэн “Хүүхэд хамгааллын жил”-ийн хүрээнд эрүүл, аюулгүй
орчин сурч боловсрох, бие бялдрын өсөлт, хүмүүжилд онцгой анхаарч ажиллахыг
багш нарт уриалсан юм.