ДОРНОГОВЬ: Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 13 дугаар хуралдаан Сайншанд хотод өнөөдөр хуралдаж байна.
Хурлаар
“Анагаахын боловсрол олгох сургалтын
байгууллагын хөгжлийг дэмжих" аймгийн зорилтот хөтөлбөр, "Говь
консалтинг менежмент" ОНӨААТҮГ-ын дүрмийг шинэчлэн батлах, Сонгуулийн
хороог татан буулгах тухай, "Дорноговь орон сууц" ОНӨААТҮГ-ыг
татан буулгах, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын
тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал авах, Газрыг улсын тусгай хэрэгцээнд шинээр авах,
өөрчлөх, гаргах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж буй.
Төлөөлөгчдийн олонхын саналаар “Анагаахын боловсрол олгох сургалтын
байгууллагын хөгжлийг дэмжих" аймгийн зорилтот хөтөлбөрийг баталжээ.
Эл хөтөлбөрийг баталснаар АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны сургуулийн үйл ажиллагааг өргөтгөж багшлах боловсон хүчнийг нэмэгдүүлэх, оюутнуудын тоог нэмэгдүүлж 1000 орчимд хүргэх, Анагаахын сургуулийн барилга байнгууламжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах зэрэг олон зорилтыг дэвшүүлжээ.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
ээлжит 13 дугаар хуралдаан үргэлжилж байна.