ХОВД: Гадаад оюутнууд монгол ахуй, соёлтой танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-06 14:12:16

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймагт суралцаж буй гадаад оюутнуудын төлөөлөл саяхан малчин айлд зочилж, монгол ахуй, соёлтой танилцжээ.


МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургууль нь гадаадын их, дээд сургуультай хамтран оюутан солилцоо, 2+2 хос диплом олгох хөтөлбөр, цалинтай дадлагажигч зэрэг олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг.


Энэ сарын 2-ны өдөр тус сургуульд солилцооны дадлага хийж буй БНХАУ-ын Баруун хойтын үндэстний их сургуулийн 18 оюутан, багш Н.Хишигнуур болон Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургуулиас солилцооны хөтөлбөрийн хүрээнд ирж суралцаж буй 2 оюутан малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцав.

Монгол судлалын чиглэлээр суралцдаг тус оюутнуудын хувьд монгол малчин өрхийн нэг өдрийн ажил, амьдралтай танилцах нь сонирхолтой, дурсамжтай байсан гэдгийг онцоллоо.   

関連ニュース