ДАРХАН-УУЛ: Санамсаргүй түүврийн аргаар амьдрах орчны судалгаа хийж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-06 18:59:20

Дархан /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г улсын хэмжээнд анх удаа авч эхэлжээ. Энэ сарын 1-нээс эхэлсэн судалгаа нь 70 хоног үргэлжлэх бөгөөд улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар 8000 өрх сонгогдож судалгаанд хамрагдах аж.


Судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой ажээ.


Уг судалгааг Үндэсний статистикийн хороо,  Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа, UNODC /United Nations Office on Drugs and Crime/  хамтран зохион байгуулж байна.


Судалгааны ажлыг 20 баг гүйцэтгэх бөгөөд 21 аймаг, есөн дүүргийн айл, өрхүүдээс дээрх аргачлалаар судалгаа авах юм. 8000 өрхийг бүсчилсэн хэлбэрээр хуваан авсан бөгөөд баруун бүсийн аймгуудаас 1200 өрх, хангайн бүсээс 1500 өрх, төвийн бүсээс 1500 өрх, зүүн бүсээс 1000 өрх Улаанбаатар хотоос 2800 өрх судалгаанд хамрагдаж “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг тогтоох ажээ.


Тиймээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон тохиолдолд судалгаанд үнэн зөв байдлыг илэрхийлж идэвхтэй хамрагдахыг Дархан сумын ЗДТГ-аас уриаллаа.

関連ニュース