Ажилгүйчүүдийн тоо өсч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өссөөр байна.
Сумдын засаг даргын тамгын газар болон аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1267 болж өнгөрсөн оны мөн үеэс 136 хүнээр буюу 12 хувиар нэмэгдсэн. Нийт ажилгүйчүүдийн 48.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ажилгүй иргэдийн 62.9 хувийг 1534 насны залуучууд, үүний 29.5 хувийг дээд боловсролтой залуучууд эзэлж байна.
Оны эхнээс 753 хүний ажлын байрны захиалга ирсэнээс 641 хүн зуучлагдаж ажилд орсон байна. 808 хүн шинэ ажлын байртай болсны 9.2 хувь нь ХАА, 36 хувь нь боловсруулах үйлдвэрт, 11.3 хувь нь барилгын салбарт, 20.3 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, 9.7 хувь нь боловсролын салбарт, хоёр хувь нь эрүүл мэндийн салбарт, 2.6 хувь нь зоогийн газарт байна.
Ш.Айзаря