ДАРХАН-УУЛ: Зөгийчид савлагааны төхөөрөмжтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Орон нутагт хэрэгжүүлж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд УИХ гишүүд Орхон сумын зөгийчдөд тоног төхөөрөмж өглөө.
Улсын төсвийн 150
сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөгийн аж ахуй эрхлэгчдэд орчин үеийн стандартад нийцсэн
савлагааны төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.
Ингэснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжихэд томоохон хөрөнгө оруулалт болж байна зөгийн аж ахуй эрхлэгчид талархалтай байна.
Орхон сумын зөгийчид урд нь зөгийн балын савлагааг гараар хийдэг байсан аж. Уг төхөөрөмжийг ашигласнаар стандартын дагуу ариутган савлаж хаяг, шошгыг стандартын дагуу нааж үйлдвэрлэх боломжтой болжээ. Зориулалтын тоног төхөөрөмж ашигласнаар бүтээгдэхүүний баталгаа нэмэгдэж, иргэд илүү чанартайг худалдан авах боломж бүрдэж байгаа ажээ.
Уг асуудлыг шийдвэрлэхэд зөгийн аж ахуй эрхлэгчдийн санал санаачилга ихээхэн нөлөөлсөн гэж УИХ-ын гишүүд хэлж байна. Учир нь өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд тулгамдсан асуудлаа оновчтой, зохион байгуулалтад орж нэгтгэж мэдээлэл өгч чадвал энэ мэт шийдвэрлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.
Цаашид фермерийн аж ахуй, жижиг
үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгахаар ажиллаж
байгаа аж.
Жимс, ногооны өлгий гэгдэх улсын тэргүүний Орхон сумын зөгийн аж ахуй эрхлэгчид, бүтээгдэхүүн улам чанаржуулж, иргэдийн гарт баталгаат бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагуудад талархсанаа илэрхийлж байна.
Нөгөөтэйгүүр
хүнсний хувьсгал хөдөлгөөний гол хөшүүрэг нь тариалан эрхлэгчид. Бид зөвхөн тариалах
бус дотоодын үйлдвэрлэгч ААН болоход бодлогоор дэмжиж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж
чадвал үйлдвэрлэгч улс болж Ерөнхийлөгчийн санаачилсан хөдөлгөөн биеллээ олно
гэдгийг өрхийн аж ахуй эрхлэгчид болон хөдөө аж ахуйн салбарынхан хэлж байна.