СҮХБААТАР: Төрийн албан хаагчдад зориулсан орон сууц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-11 12:15:36

Баруун-Урт, 2023 оны 10 дугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үзүүлэх зорилгоор Наран суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууцыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барина.


Тодруулбал, Наран суманд боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Хуучин албан хаагчид нь шилжиж явдаг, шинэ төгсөгчид ирдэггүй нэг үндсэн шалтгаан нь амьдрах орон байр байдаггүйтэй холбоотой. Тус суманд их эмч, сувилагч болон математикийн багш нэн дутагдалтай байна. Өмнө ажиллаж байсан мэргэжлийн боловсон хүчнүүд бүгд хөрш зэргэлдээх сумдыг болон өөр аймгийг зорьжээ. Тиймээс цаашид одоо ажиллаж байгаа албан хаагчдаа авч үлдэх, шинэ төгсөгчдийг татахын тулд тав тухтай орон байр нэн шаадрлагатай байгаа юм.


Орон сууцны зураг төсвийг нэн даруй гаргаж, 6-8 айлын орчин үеийн стандарт шаардлага хангахын зэрэгцээ цаашид зөвхөн түр эзэмшлийн орон сууц байх чиглэлээр анхаарч ажиллах чиглэлийг аймгийн Засаг дарга сумын удирдлагуудад үүрэг болголоо

関連ニュース