ДАРХАН-УУЛ: “Төвийн бүсийн түншлэл-2023” үзэсгэлэн, худалдаа гурван өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-12 18:02:24

Дархан, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан хотын 62 жилийн ой, “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил”-ийн хүрээнд “Төвийн бүсийн түншлэл-2023” өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд гурав хоног үргэлжлэх үзэсгэлэнд нийт зуу гаруй иргэн, ААНБ оролцож байна.


Дархан-Уул аймгийн бизнес эрхлэгчдээс гадна Улаанбаатар хот, Сэлэнгэ, Завхан аймгийн бизнес эрхлэгчид хамрагдаж байна.




Иргэн, ААНБ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хамтын ажиллагаа эхлүүлэх, захиалга авах, сурталчилдгаараа онцлог бөгөөд хямд үнэ, чанарыг эрхэмлэн  худалдаа хийдгээрээ давуу талтай гэж зохион байгуулагчид онцолж байна.




Залуучууд театрын нэг давхарт хүнсний бүтээгдэхүүн, технологийн компаниуд, Төрийн банк, ХХҮГ зэрэг байгууллагын үйлчилгээ, хоёрдугаар давхарт арьс, ноолууран эдлэлээс авхуулаад төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.




Найрамдал талбайд эх орны хөрсөнд тарьж, ургуулсан хүнсний бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа  болж байна.




“Төвийн бүсийн түншлэл-2023 үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагчаар МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим, Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын газар ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Жижиг дунд үйлдвэрийн газар, ХХААГ, ХХҮГ, Стандарт, хэмжилзүйн хэлтэс, дэмжигч байгууллагаар Залуучууд театр ажиллаж байна.

 

関連ニュース