СҮХБААТАР: Соёл урлагийн салбарынхан монгол бичгийн уншлагын цагтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-13 10:07:08

Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн соёл урлагийн салбарынхан монгол бичгийн уншлагын цагтай болжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх, Соёлын яамны Бүх нийтийн соёлын боловсролын хүрээнд “Хос бичигтэн” урт хугацааны жишиг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газрын даргын тушаалаар салбарын нийт албан хаагчид долоо хоног бүрийн пүрэв гаргийг уншлагын цаг болгосон байна. Ингэхдээ "Хүмүүн бичиг" сонинг ашиглах бөгөөд үүнтэй холбоотойгоор бүх байгууллага тус сонинг захиалж эхэлжээ.


Мөн салбар байгууллагуудыг бүх төрлийн албан бичгийг хос бичгээр бичиж ирүүлж байхыг давхар үүрэг болгожээ.

関連ニュース