“Эв нэгдлийн сүм”-ийг татан буулгах хүсэлтийг шүүхэд гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО, 2023
оны аравдугаар сарын 13 /NHK/. Японы Боловсрол, соёлын яам “Эв нэгдлийн сүм” гэх шашны байгууллагыг татан
буулгах шийдвэр гаргах хүсэлтийг Токио хотын дүүргийн шүүхэд гаргажээ.
Боловсрол, соёлын
яам тус шашны байгууллагатай холбоотой 170 гаруй хүнтэй ярилцлага хийж, 5000
орчим нотлох баримт цуглуулсан бөгөөд түүнийгээ шүүхэд хүргүүлсэн байна.
Захиргааны байгууллагын
зүгээс хууль зөрчсөн шашны байгууллагыг татан буулгах хүсэлтийг гаргаж буй
гурав дахь тохиолдол энэ болж байна. Өмнө нь 1995 онд “Аум Синрикё” шашны бүлэгт
холбогдох хүсэлтийг гаргаж байжээ.
Харин “Эв нэгдлийн сүм”-тэй холбогдуулан гаргасан хүсэлт нь иргэний хууль зөрчсөн үндэслэлээр гаргасан анхны хэрэг юм. Татан буулгах тухай шийдвэр гаргахын өмнө шүүх яам болон шашны байгууллагын маргааныг хянан хэлэлцэнэ.