ЗАВХАН: Сумын хэсгийн төлөөлөгч нарт мотоцикл олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Тус
аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 9
сумын цагдаа нарт мотоцикл гардуулж өгчээ.
Тэс, Эрдэнэхайрхан, Түдэвтэй, Тэлмэн гэхчлэн зарим сумын цагдаагийн
албаны техник хэрэгсэл, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилготой хэсгийн
төлөөлөгч нарт мотоциклийг хүлээлгэн өглөө.
Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах. Иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангахад төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах ажлыг дэмжиж буй үйл ажиллагаа юм.
Ер нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, байгууллагатай хамтран ажилласнаар олон үр дүн гардаг. Үүний нэг нь цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарын идэвхтэй үйл ажиллагаа юм.
Сумын хэсгийн төлөөлөгч нар унаатай болсноор яаралтай дуудлагад шуурхай ажиллах боломжтой төдийгүй, орон нутагтаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах.
Шинээр гарсан хууль журмыг сурталчлах ажлуудыг тогтвортой явуулахад дэмжлэг болж буй юм гэж
Завхан аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар
зөвлөлөөс мэдээлэв.
Ташрамд, Завхан аймгийн
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2023 онд
зургаан зорилт 64 заалттай үйл ажиллагааг төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 91
хувийн гүйцэтгэлтэй байна.